Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

“Гамма цацрагийн хамгаалалтын түвшний дозиметрийг баталгаажуулах G-10 иж бүрдэл төхөөрөмж”-ийг суурилуулаа

“Гамма цацрагийн хамгаалалтын  түвшний дозиметрийг  баталгаажуулах G-10 иж бүрдэл төхөөрөмж”-ийг суурилуулаа

Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лабораторид ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лабораторийн хүний нөөц болон техникийн чадавхийг сайжруулах-МОН6014” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд лабораторийн мэргэжилтнүүд Грек болон  Малайз улсын ХСДЛ-д ионжуулагч цацрагийн хэмжил зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан ба 2015 онд “Гамма цацрагийн хамгаалалтын  түвшний дозиметрийг баталгаажуулах G-10 иж бүрдэл төхөөрөмж” –ийг хүлээж авсан.

2016 оны 02 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд   АНУ-ын “Hopewell designs”компаний техникийн ажилтантай хамтран “Гамма цацрагийн хамгаалалтын  түвшний дозиметрийг баталгаажуулах G-10 иж бүрдэл төхөөрөмж”-ийг угсарч суурилуулан ажиллагаанд орууллаа.

2016 оны 5 дугаар сард X80 загварын “Рентген цацрагийн хамгаалалтын болон оношлогооны түвшний дозиметрийн шалгалт, тохируулгын иж бүрдэл төхөөрөмж”-ийг хүлээн авахаар төлөвлөсөн бөгөөд дээрх төхөөрөмжийг үйл ажиллагаанд бүрэн оруулснаар Монгол улсад ионжуулагч цацрагийн хэмжилзүйн лабораторийн суурь тавигдан, ионжуулагч цацрагийн хэмжил зүйн олон улсын системийг Монгол Улсад бүрэн нэвтрүүлж, хэрэглэгчийн дозиметрийг шалган баталгаажуулах хэмжил зүйн үйлчилгээг өндөр нарийвчлалын түвшинд хийж гүйцэтгэх юм.

Ингэснээр анагаах ухаан, аж үйлдвэр, судалгаа шинжилгээ, уул уурхайн салбарт гамма болон рентген цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад ашиглагдаж буй иончлолын камер болон дозиметрүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.

 Цаашид бид уг төхөөрөмжүүдийг Монгол улсын цацрагийн хэмжлийн үндэсний эталон болгох, эталон төхөөрөмжийн нарийвчлалыг дээшлүүлэх судалгаа шинжилгээний ажил хийх, олон улсын ХСДЛ-ийн сүлжээнд элсэнорох, олон улсын цацрагийн хэмжил зүйн харьцуулалтад оролцох ажлуудыг хийхээр төлөвлөж байна.