Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Бангладеш Улс дахь анхны ЦЭХС-ыг барих санхүүжилтийн 90 хувийг ОХУ хийнэ

Бангладеш Улс дахь анхны ЦЭХС-ыг барих санхүүжилтийн 90 хувийг ОХУ хийнэ

“Бангладеш  Улсад 12.65 тэрбум ам.долларын өртгөөр баригдах анхны “Руппур” ЦЭХС-ын төслийн нийт зардлын 90%-ийг ОХУ санхүүжүүлэх бөгөөд зээлийн хугацаа нь 28 жил байна, түүнээс 10 жил нь төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй” хэмээн Бангладеш улсын Шинжлэх ухаан, технологийн яамны сайд Камрул Ислам Бхиан “Ройтер” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.

Мөн тус улсын Сангийн Сайд Абул Маал Абдул Мухитын тэмдэглэснээр “Барилгын суурийн ажлыг 2016 оны эхээр тавихаар төлөвлөж байна,
энэ төсөл нь тус улсын хувьд эрчим хүчний салбарын хамгийн том нь байх болно” хэмээжээ.

Бангладешийн анхны “Руппур” ЦЭХС барихад хамтран ажиллах тухай ОХУ, Бангладеш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2011 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru