Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Армени Улсын инженерүүд цацраг идэвхт хаягдал боловсруулах өвөрмөц нунтаг боловсруулж байна

Армени Улсын инженерүүд цацраг идэвхт хаягдал боловсруулах өвөрмөц арга боловсруулсан байна. Цацраг идэвхт хаягдлыг МДСС (молекул доторх соронзон саармагжуулалт)-ын шинэ аргаар Сюникс мужид оршдог “АТ-МЕТАЛС” ХК-д боловсруулсан нэгдмэл полиметал оксидын ферромагнит нунтаг ашиглан цацраг туяанд тэсвэртэй, байгалийн гаралтай шинэ бүтээгдэхүүн гарган авчээ.

Армени Улсын Ерөнхий сайдын зөвлөх "АТ-МЕТАЛС" ХК-ийн нэгдлийн дарга Гамлет Овсепян 12 дугаар сарын 17-ны өдөр сэтгүүлчидтэй уулзахдаа: “Гурван жилийн турш "АТ-МЕТАЛС" ХХК төмрийн хүдэр дээр цацраг идэвхт хаягдлын судалгаа хийн, туршилтынхаа үр дүнг ОУАЭА-т хүргүүлсэн. ОУАЭА-ийн санал болгосноор бид цацраг идэвхт хаягдлыг хоргүй болгох төслөө энэ оны 09 дүгээр сард АНУ-ын MRS байгууллагаас Франц Улсад зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хуралд танилцуулсан. Бага хуралд оролцсон эрдэмтэд бидний хийсэн туршилтын үр дүнг гайхан, цацраг идэвхт хаягдлыг хоргүй болгох арга ОУАЭА-аас тогтоосон стандартаас илүү аюулгүй болгож байна гэж дүгнэсэн” хэмээжээ.

 “АТ-МЕТАЛС” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Айк Межлумян хэлэхдээ “Уг материал өөрөө цацраг идэвхгүй юм, бидний үр дүн одоо байгаа бусад технологийг бодвол 2-3 дахин хямд" - гэж онцлон тэмдэглэсэн. Мөн зохион бүтээсэн технологи хэрэгжиж эхлэх талаар “ОУАЭА-тай тохиролцсоноор баталгаажуулалтын үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ үйл явц хэдэн сар үргэлжилнэ, энэ хугацаанд технологи нэвтрүүлэх үйл явц эцэслэн боловсруулагдана"  гэжээ.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru/