Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Хэвлэлийн тойм

ОХУ-ын БН-800 хурдан нейтроны реактор цахилгааны сүлжээнд холбогдлоо

ОХУ-ын БН-800 хурдан нейтроны реактор  цахилгааны сүлжээнд холбогдлоо

ОХУ-ын Свердловск дүүрэгт орших “Белоярск” цөмийн эрчим хүчний станцын 4-р нэгж үндэсний сүлжээнд холбогдож, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар оройн 21:21 цагт Уралын бүсэд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлжээ. Хүчин чадал нь 35%-д хүрч, 235 МВт цахилгааны хүчин чадалтайгаар холбогджээ.

“Өнөөдөр чухал ач холбогдолтой үйл явдал болж, Уралд цөмийн эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад орлоо" хэмээн “Белоярск” цөмийн эрчим хүчний станцын захирал Иван Сидоров мэдэгдсэн байна. "Энэ өдөр шинэ нэгжийн эрчим хүчний намтар тоологдож эхэллээ. Гэхдээ реакторыг ажиллуулж эхлүүлэх үйл ажиллагаа хараахан дуусаагүй, хүчин чадлыг 50% хүртэл нэмэгдүүлэх, цаашлаад 100%-д хүргэх шаардлагатай байна, шинэ эрчим хүчний нэгжийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдал яг одоо болж байна" хэмээжээ.

          789 MВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус БН-800 реактор нь уран, плутонийн холимог оксид түлштэй, хурдан нейтроны реактор юм. Энэ төрлийн БН-600 реактор бүхий өмнөх нэгж нь 35 жилийн өмнө ашиглалтад орж байжээ.

         “Росэнергоатом”-ын ерөнхий захирал Андрей Петров: БН-800 реакторыг ажиллуулах нь ОХУ-ын цөмийн эрчим хүчний салбарын хувьд "нэр хүндтэй үйл явдал" бөгөөд “Шинэ технологийн тавцанд ОХУ-ын цөмийн салбарын шилжилтийн нэгэн чухал алхам тохиож байна" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: Дэлхийн цөмийн мэдээлэл