Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Европын холбооны цөмийн худалдааны байгууллага 2050 он гэхэд 100 шинэ реактор шаардлагатай хэмээн мэдэгдэв

          Европын холбоо (ЕХ) ирэх 35 жилийн хугацаанд 100 гаруй цөмийн эрчим хүчний реактор ашиглалтад оруулж, 2050 оноос хойших хэрэгцээгээ хангах ёстой гэж Форатом (Европын атомын форум)-аас энэ оны 10 дугаар сарын 02-нд мэдэгджээ. 2025-2045 оны хооронд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 122 ГВт-д хүргэвэл энэ түвшинд хүрэх юм.

       ЕХ-ны цөмийн худалдаа хариуцсан байгууллага Форатомаас гаргасан мэдээлэлд 2050 он гэхэд наад зах нь ЕХ-ны 14 гишүүн улс цөмийн эрчим хүчийг ашиглаж байх бөгөөд цахилгаан эрчим хүчний зах зээлд маш олон давуу талтай шинэ цөмийн эрчим хүчний станцууд баригдах ажээ. Эдгээрийн ашиглалтын хугацаа нь илүү урт (60-80 жилийн настай), харьцангуй бага түлш, ашиглалтын зардалтай байх юм.

2007 оноос хойш дэлхийн болон ЕХ-ны цөмийн эрчим хүчний салбарт гарсан өөрчлөлт нь “Санхүүгийн хямрал, Фүкүшимагийн осол, Украйн дахь хурцадмал байдал нь бүх нийт эрчим хүчний салбарт, тэр дундаа цөмийн эрчим хүчний салбарт нөлөөлж байсан”-аас үүдэлтэй гэж Форатом үзэж байна.

“Гэсэн хэдий ч улс орнуудын цөмийн эрчим хүчийг сонирхох сонирхол нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор урьд өмнө байгаагүй тоогоор шинэ цөмийн станцууд баригдаж байна”. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар нийт 67 цөмийн эрчим хүчний реактор шинээр баригдаж байгаа аж.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн үр дүнтэй сонголт бол цөмийн эрчим хүч гэдгийг онцолж, гол хөрөнгө оруулалтууд шинэ цөмийн эрчим хүчний станц барих, ашиглалтын хугацааг сунгах, аюулгүй байдлыг сайжруулах, түлшний циклийн үйл ажиллагаа, ашиглалтаас гаргах, хаягдлын менежмент зэрэгт шаардлагатай гэж үзжээ.

Европын эрчим хүчний бодлогын гурван зорилт болох эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, нүүрстөрөгчгүй цахилгаан үйлдвэрлэл, үнийн хувьд өрсөлдөх чадвартай гэсэн зорилтуудыг цөмийн эрчим хүч хангаж байгаа гэж үзжээ.

Дэлхийн цөмийн нийгэмлэг