Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Япон Улсын Цөмийн хяналтын байгууллага цөмийн реакторуудын тусгай зөвшөөрлийг олголоо

Япон Улсын  Цөмийн хяналтын байгууллага цөмийн реакторуудын  тусгай зөвшөөрлийг олголоо

Зураг. Сендай ЦЭХС (Зургийг Японы атомын аж үйлдвэрийн форум, JAIF)

Японы Цөмийн хяналтын газар (ЦХГ)-ын гаргасан шийдвэрийн дагуу 3 цөмийн эрчим хүчний нэгж 40 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Эдгээрийн нэг болох “Сэндай-2” реактор үйл ажиллагаагаа хэдийн эхлүүлсэн бол үлдсэн хоёр нэгж болох “Такахама-3, 4” реакторууд удахгүй ажиллаж эхлэх юм.

Ер нь Япон Улсын цөмийн хяналт, аюулгүй байдлын дүрэм, журмын дагуу цөмийн эрчим хүчний оператор компаниуд 40 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, ЦХГ-аас тухайн цөмийн реакторын үйл ажиллагааг шалгах 30 дахь жилийн төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийдэг байна. Үүний дагуу “Кансай” цахилгаан эрчим хүчний компанийн Такахама-3 болон 4-р нэгж, “Кюшү” цахилгаан эрчим хүчний компанийн Сендай-2 нэгжид 30 дахь жилийн хяналт-шалгалтыг хийж, амжилттай давсныг энэ оны 11 дүгээр сарын 18-нд зарлажээ.

Сендай-2 нэгжид Япон Улсын шинээр баталсан журмын дагуу хяналт шалгалт хийн, 2025 он хүртэл ашиглах зөвшөөрөл олгосон бөгөөд энэ оны 10 дугаар сарын 21-нд цахилгаан сүлжээнд холбогдож, цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлсэн байна.

Такахама 3 болон 4-р нэгжид мөн дээрхийн адил хяналт шалгалтыг хийж, эдгээр нэгжүүдийг энэ оны 12 дугаар сар, мөн ирэх жилийн эхээр тус тус ашиглалтад оруулахаар шийдээд байна. Эдгээрт мөн адил 2025 он хүртэл ашиглах зөвшөөрөл олгожээ.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org