2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Монгол-Францын хамтарсан хурал болно

Монгол-Францын хамтарсан хурал болно

Монгол-Францын хамтарсан цөмийн энергийн салбарын 2 дугаар хурал “Уур амьсгалын өөрчлөлт ба цөмийн технологи”сэдвийн дор Улаанбаатар хотноо энэ оны 12 дугаар сард болно.

Хурлыг Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон БНФУ-ын Атомын болон сэргээгдэх эрчим хүчний комиссариат хамтран зохион байгуулах бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвээр Монгол, Францын холбогдох судалгаа шинжилгээний байгууллагууд илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Монгол-Францын хамтарсан цөмийн энергийн салбарын анхдугаар хурал 2014 онд Улаанбаатар хотноо “Цөмийн эрчим хүч”сэдвийн дор зохион байгуулагдаж байсан.