2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

БНСУ ашиглалтаас гаргах үйл ажиллагааны технологийг боловсруулахад 525 сая доллар зарцуулна

         БНСУ-ын цөмийн эрчим хүчний реакторыг ашиглалтаас гаргах үйл ажиллагааны гол технологийг боловсруулахад 2030 он хүртэл 610 тэрбум вон (ойролцоогоор 525 сая доллар) зарцуулах талаар "Солонгосын Херальд" мэдээлжээ.
         Өмнөд Солонгосын цөмийн эрдэмтдийн шийдэх эхний алхам бол “Кори” цөмийн эрчим хүчний станцын 1 дүгээр нэгжийг ашиглалтаас гаргах үйл ажиллагаа бөгөөд энэ нэгж (1977 онд ашиглалтанд орсон) нь тус улсад ашиглагдаж байгаа олон нэгжүүдийн хамгийн өндөр настай нь юм байна. Тус улсын Засгийн газрын шийдвэрээр энэхүү нэгжийг бүр мөсөн зогсоохоор болжээ.

Эх сурвалж: http://www.atominfo.ru