2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Франц Улс цөмийн салбарын бүтцийн өөрчлөлтөд Япон Улсыг оролцохыг урьж байна

Франц Улс цөмийн салбарын бүтцийн өөрчлөлтөд Япон Улсыг оролцохыг урьж байна

Франц Улсын Ерөнхий сайд Мануэль Вальс Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээр хийх үеэрээ Франц улсын цөмийн салбарын бүтцийг өөрчлөн байгуулахад Япон Улсын цөмийн салбарын компаниудыг оролцуулах хүсэлтэй байгаагаа дурьдаж, санал тавьсан байна.

“Арева” компанийн цөмийн реактор хариуцсан охин компани болох “Арева Цөмийн эрчим хүч” компанийн хувьцаанаас 09 дүгээр сард "Мицүбиши хүнд үйлдвэр" компани худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Франц Улсын цөмийн салбарт явагдаж байгаа бүтцийн өөрчлөлтийн хүрээнд “Арева ЦЭХ” компанийн хувьцааны 51-75%-ийг Францын эрчим хүчний компани - EDF эзэмших бөгөөд үлдсэн хувьцааг “Арева” группээс гадна, Япон Улс зэрэг гадаадын улс орнуудын компаниудад тараах юм байна.  

Эх сурвалж: http://www.atominfo.ru