Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Цөмийн хяналтын газар Секоя ЦЭХС-ын 2 нэгжийн насжилтыг 60 жил хүртэл сунгав

Цөмийн хяналтын газар Секоя ЦЭХС-ын 2 нэгжийн насжилтыг 60 жил хүртэл сунгав

АНУ-ын Цөмийн хяналтын газар (ЦХГ) өнөөдөр тус улсын Секоя /Sequoyah/ ЦЭХС-ын №1-2 нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 20 жилээр сунгасан байна.
Тусгай зөвшөөрлийн дагуу сунгасан эхний нэгж 2040 оны 09 дүгээр сарын 17-ныг хүртэл, хоёр дахь нэгж 2041 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэл тус тус ажиллах боломжтой юм.

Секоя /Sequoyah/ ЦЭХС-д "Westinghouse" компанийн 1152 болон 1125 МВт-ын хүчин чадалтай реакторууд тус тус суурилагдсан бөгөөд нэгжүүдийг 1981-1982 онд ашиглалтанд оруулжээ.

АНУ-д ЦЭХС-ын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 60 жил хүртэл сунгасан нэгжийн тоо 78-д хүрсэн байна.