Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Юкия Амано гурав дахь удаагаа ОУАЭА-ийн захирал хэвээр үлдэх боломжтой

Юкия Амано гурав дахь удаагаа ОУАЭА-ийн захирал хэвээр үлдэх боломжтой

Юкия АманоОлон улсын атомын энергий агентлаг (ОУАЭА)-ийн ерөнхий захирлаар  гурав дахь удаагаа сонгогдох боломжийг үгүйсгэхгүй байна.
Ираны гэрээний хэрэгжилттэй холбоотой одоогийн захирлыг гурав дах удаагаа сонгогдох шаардлагатай эсэхийг сэтгүүлч асуухад "Зарим гишүүн орнууд (ОУАЭА -ред.) энэ тухай бодож, намайг 2017 оноос хойш ажлаа үргэлжлүүлэн хийхийг санал болгосон. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм, гэхдээ би цаг нь ирэх үед та бүхэнд албан ёсоор мэдэгдэх болно" - гэж Амано хариулжээ.

Японы дипломат 2009 оноос ОУАЭА-ийн захирлаар сонгогдон, 2013 онд хоёр дахь удаагаа дахин сонгогдсон байна.

 Эх сурвалж: http://www.atomic-energy.ru