Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

“Цөмийн хэмжүүр, рентген шинжилгээний багаж ашиглалт – цацрагийн хамгаалалт” сургалт боллоо

“Цөмийн хэмжүүр, рентген шинжилгээний багаж ашиглалт – цацрагийн хамгаалалт” сургалт боллоо

Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэгээс “Цөмийн хэмжүүр, рентген шинжилгээний багаж ашиглалт – цацрагийн хамгаалалт” сэдэвт гэрчилгээ олгох сургалтыг 2015 оны 08 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтын зорилго ньцацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, аж үйлдвэр, судалгаа шинжилгээний салбарт цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг бэхжүүлэх, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэх, ослын үед голомтод ажиллагчдыг аюулгүйн мэдээллээр хангах, цацрагийн аюулгүйн соёлыг хэвшүүлэх, цацрагтай ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлийн шарлагыг бууруулахад оршино.

Сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Физик технологийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургууль, “Алс групп”, “Эй Си эйч сервисес”ХХК, “Оюутолгой”ХХК, “Ач холдинг”ХХК, “Монгол ветнет”ТББ зэрэг цацрагийн үүсгүүр хэрэглэгч 10 байгууллагын цацрагийн үүсгүүртэй шууд харьцаж ажиллах оператор, дотоодын хяналтын болон гамшгаас хамгаалах асуудал хариуцсан нийт 33 албан хаагч оролцсон байна.

Батлагдсан хөтөлбөрийн дагуу цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой олон улсын болон үндэсний хууль тогтоомж, дүрэм журам, ионжуулагч цацрагийн тухай үндсэн ойлголтууд, цөмийн цацрагийн төрлүүд, цацрагаас хамгаалах аргууд, Цөмийн хэмжүүр, түүний ажиллах зарчим, байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, болзошгүй цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөлт, бэлэн байдлыг хангах нь, рентген цацраг, рентген шинжилгээний багажийн физик зарчим, цацрагийн ослын шалтгаанууд, цацрагийн осолд хүргэх хүчин зүйлүүд зэрэг хичээлүүдийг судалсан байна.

Мөн цацрагийн болон дозиметрийн хэмжигдэхүүний нэгж шилжүүлэх, цацрагийн хамгаалалтын тооцоо хийх, цацрагийн хэмжилт хийх, цацрагийн бохирдлыг илрүүлэх дадлага ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Хөтөлбөрийн дагуу хичээлүүдэд амжилттай оролцож, шалгалтад тэнцсэн оролцогчдод гэрчилгээ олгосон байна.