Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-аас Цөмийн технологийн менежментийн энэ намрын магистрын хөтөлбөрийг баталлаа.

ОУАЭА-аас Цөмийн технологийн менежментийн энэ намрын магистрын хөтөлбөрийг баталлаа.

2015 оны 9 дүгээр сард Английн Манчестерийн Их Сургууль нь ОУАЭА-аас баталсан шаардлагад нийцсэн Цөмийн технологийн менежмент /ЦТМ/-ийн магистрын шинэ хөтөлбөрийг дэвшүүллээ. Албан ёсоор “Цөмийн технологийн менежментийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр” гэсэн нэрээр батлагдсан бөгөөд ОУАЭА-ийн Олон улсын цөмийн менежментийн академи /ОУЦМА/-ийн сургалтын тогтолцооны шаардлагад нийцүүлэн боловсруулсан анхны магистрын хөтөлбөр юм.(IAEA’s International Nuclear Management Academy (INMA) framework).

ОУЦМА нь их сургуулиудад цөмийн технологийн менежментийн магистрын хөтөлбөрийг чанарын өндөр түвшинд байлгах ерөнхий цогц шаардлагыг тодорхойлдог бөгөөд их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжиж, мэдлэг туршлага хуваалцах, техник хэрэслээр хангах зэргээр хамтран ажилладаг.

ОУАЭА, их дээд сургуулиудын цөмийн инженерингийн, бизнессийн, факултетууд хамтран боловсруулж, ОУЦМА-аас гаргасан тогтвортой боловсролын тогтолцоо нь оролцогч их сургуулиудад цөмийн салбарт чанарын өндөр түвшний магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Итали Улсын Триест хотноо 2015 оны 6 дугаар сарын 28-31-ны өдрүүдэд зохион байгуулагдсан техникийн хурал дээр ОУАЭА-аас их дээд сургиуулиудад ОУЦМА-ийн тогтолцоог танилцуулсан. Тус хуралд 20 гаруй их сургуулиудын төлөөлөгчид оролцжээ.

ОУАЭА-ийн Цөмийн мэдлэгийн менежентийн хэлтсийн дарга Жон дэ Гробойс хэлсэн үгэндээ “Цөмийн менежерүүд нь цөмийн технологийн аюулгүй хэрэглээг хангахын тулд менежментийн ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай” гэжээ. Мөн “Энэ бүгдийн эцэст ОУЦМА-ийн магистр төгсөгчид нь цөмийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хариуцлагатай менежер болох бөгөөд цөмийн цахилгаан станц, тохируулагч байгууллага болон судалгаа шинжилгээний байгууллагад ажиллах болно” гэжээ. 

Их сургуулиуд энэхүү хөтөлбөрийг хүлээн авч хамтран ажиллахыг хүсвэл ОУЦМА-аас тодорхойлсон менежерийн ур чадварыг сургалтын төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй.  

Техникийн хуралд оролцсон зарим их сургуулиуд цөмийн технологийн менежментийн чиглэлээр ОУЦМА-ийн тогтолцооны дагуу өөрсдийн магистрийн хөтөлбөрийг эхлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд хоёр талын үүрэг хариуцлагыг агуулсан гэрээний бэлтгэл ажил хийгдэж байна.