Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

“Бага хэмжээний цөмийн материалын протоколын нэмэлт”сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө.

“Бага хэмжээний цөмийн материалын протоколын нэмэлт”сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Цөмийн энергийн комиссын  Ажлын алба, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулсан  “Бага хэмжээний цөмийн материалын протоколын нэмэлт”сэдэвт сургалт   2015 оны 06 сарын 15-16 –ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад төрийн болон төрийн бус 18 байгууллагын 31 мэргэжилтэн оролцсон бөгөөд оролцогчдод сертификат гардууллаа.

Тус сургалтыг ОУАЭА –аас Ерөнхий захирлын ажлын албаны зохицуулалтын ахлах мэргэжилтэн ноён Шота Камишима, Цөмийн аюулгүй байдлын баталгааны газрын Үйл ажиллагааны А хэлтсийн хэрэгжилт зохицуулалтын ахлах байцаагч ноён Кристопе Креусот, тус хэлтсийн цөмийн аюулгүй байдлын баталгааны байцаагч ноён Паскал Пускаглиа нарын бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж явууллаа. Сургалтаар ОУАЭА –ийн Цөмийн аюулгүй байдлын баталгаа, түүний дотор Шинэчлэгдсэн Бага хэмжээний цөмийн материалын протоколын талаарх тодорхой ойлголт, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой илтгэлүүдийг танилцуулж, анхны тайлан бэлтгэх, цөмийн материалд хэмжилт хяналт хийх дадлага ажлыг зохион байгуулсан.

Бага хэмжээний цөмийн материалын протокол гэдэг нь ОУАЭА –ын Цөмийн аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг бөгөөд бага хэмжээний цөмийн материалтай болон цөмийн төхөөрөмжгүй улсуудад зориулсан хяналт, баталгааны гэрээ юм.

ОУАЭА –аас манай улсыг Шинэчлэгдсэн Бага хэмжээний цөмийн материалын протоколд нэгдэн орох санал ирүүлсэн бөгөөд үүнд нэгдэн орох асуудал хэлэлцэгдэж байна. Тус протоколд нэгдэн орсноор манай улс 30 хоногийн дотор ОУАЭА –т цөмийн материалын анхны тайлангаа хүргүүлэх үүрэгтэй бөгөөд цаашид энэхүү тайлангаа шинэчлэн, цөмийн материалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллээ хүргүүлж байх юм. Ингэснээр манай улсад ашиглагдаж байгаа цөмийн материалууд ОУАЭА –ын байнгын хяналтад байж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус улам батжих юм.