Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Физикчдийн үндэсний II форум боллоо

Физикчдийн үндэсний II форум боллоо

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн, Монголын Физикийн Нийгэмлэг, их дээд сургуулиуд, аж ахуйн нэгж, үе үеийн физикчидтэйгээ хамтран “ФИЗИКЧДИЙН ҮНДЭСНИЙ II ФОРУМ”-ийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион явууллаа.

Энэхүү хурлаар “Шинжлэх ухааны төрөөс баримтлах бодлого”, “Физикийн боловсрол”, “Онолын физик ба их энергийн физик”, “Хатуу биеийн физик”, “Одон орон, геофизик”, “Электроник, Сэргээгдэх эрчим хүч”, “Цөмийн физик, технологи”, “Биофизик”, “Оптик спектр судлал” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн байна.

Тус форумд оролцсон физикийн эрдэмтэн, судлаач, багш нар хурлынхаа төгсгөлд оролцогчдоос ирүүлсэн саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулж холбогдох төрийн болон шинжлэх ухааны байгууллага, хүрээлэн, их дээд сургууль, ЕБС-иудад сурталчилан таниулахаар болсон байна.