Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Иранд ОХУ цөмийн 8 реактор барина

Иранд ОХУ цөмийн 8 реактор барина

ОХУ цөмийн найман реактор Иранд шинээр барихаар тохиролцлоо. Оросын  атомын эрчим хүчний “Росатом” корпорацын тэргүүн Сергей Кириенко, Ираны атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи нар төслүүдийн талаарх санамж бичигт Москва хотод гарын үсэг зурсан байна. Гэхдээ Иранд шинээр барих цөмийн үйлдвэрлэлийг зөвхөн түлш, эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр хөгжүүлэнэ гэж мэдэгдлээ.

ОХУ реакторуудад цөмийн түлш нийлүүлж, зарцуулсан түлшийг авах аж. Харин Олон улсын атомын энергийн агентлаг реакторуудын үйл ажиллагаанд хяналт тавих юм байна. Нөгөөтэйгүүр Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах гэрээ 12 хоногийн дараа дуусгавар болох ажээ.