Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Цөмийн энергийн газар өдөр бүр нээлттэй

Цөмийн энергийн газар өдөр бүр нээлттэй

Өдөр бүр нээлттэй байж, ард иргэдтэйгээ хамтран ажилладаг Цөмийн энергийн газар Чингисийн талбайд танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

Монгол Улсад Цөмийн технологийг нэвтрүүлж, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаад даруй хагас зуун жилийн түүхийг бүтээжээ. Эх орныхоо бүхий л салбарт хэрэгжүүлсэн энэхүү ололтоо нэгтгэн дүгнэж, үйл ажиллагаагаа олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах зорилгоор энэхүү өдөрлөгийг өргөн цар хүрээтэй тэмдэглэв.   

Үйл ажиллагааны хүрээнд иргэдэд салбарын талаарх онцлог мэдээлэл, зөвлөмжийг өгөхөөс гадна хөгжөөнт тоглоом, асуулт хариултын урамшуулалт хөтөлбөр, Цөмийн энергийн салбарын түүхэн музейтэй танилцах гээд олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүллээ. Мөн энэ үеэр өдөрлөгт оролцсон бүхий л иргэдээс салбарын талаарх санал сэтгэгдэлийг нь сонсож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.