Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн энергийн салбарын танилцах өдөрлөг болно

Цөмийн энергийн салбарын  танилцах өдөрлөг болно

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор 2014 оны 10-р сарын 04-ны өдөрЧингисийн талбайд Цөмийн энергийн салбарын танилцах өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт Цөмийн энергийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагынүйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологийн талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. 

Энэ үеэр өдөр бүр нээлттэй байж, иргэдтэйгээ хамтран ажилладаг Цөмийн энергийн газрын үйл ажиллагааны ололт амжилтыг иргэд өөрсдөө харж дүгнэх боломжтой. Нөгөө талаар Монгол Улс цөмийн технологийн хэрэглээг 50 жилийн хугацаанд эх орондоо нутагшуулж, үр шимийг нь хүртэж, өдөр тутмынхаа амьдралын салшгүй хэсэг болгож чадсаны баярын өдөр байх болно.

Өдөрлөгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр үг хэлэх бөгөөд УИХ, Засгийн газрын зарим гишүүд урилгаар оролцоно. Үйл ажиллагааны хүрээнд иргэдэд салбарын талаарх онцлог мэдээлэл, зөвлөмжийг өгөхөөс гадна хөгжөөнт тоглоом, асуулт хариултын урамшуулалт хөтөлбөр, урлагийн тоглолт гээд олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэхээр зэхлээ. Өдөрлөгт оролцож үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Таны санал, сэтгэгдэл бидний цаашдын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр болох тул Иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу. 

Хөтөлбөрийг татаж авах