Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Хувийн хамгаалах хэрэгсэл

Хувийн хамгаалах хэрэгсэл /ХХХ/
 
Ажилтны цацрагийн хамгаалалт
 
 
Зорилго
 
Цацрагийн хамгаалалтын гол зорилго нь хүний биед шууд үйлчлэх цацрагийн босго үйлчлэлийг таслан зогсоох, цацрагтай ажиллагсад, өвчтөн болон хүн амд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй зөвшөөрөгдөх хэмжээний хязгаарт байлгах, улмаар хүн төрөлхтөн тэдгээрийн үр удмыг хамгаалах зорилготой.
 
 
Хувийн хамгаалалтын хэрэгслүүд
 
Рентген шинжилгээний үед ажиллагсад болон өвчтөний цацрагийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цацрагийн хамгаалалтын хөдөлгөөнт ба хувийн хамгаалалтын хэрэгсэлээр хангадаг ба тэдгээрийн хамгаалах чадвар нь анодын хүчдэлийн 70-150кv-ын үед хангалттай хамгаалахуйц чанартай байх ёстой.
 
 
Хамгаалалтын хувцас болон бусад хэрэгсэл
 
 
Хамгаалалтын хувцас хэрэгслийг рентген шинжилгээний үед цацрагтай ажиллагч нь заавал өмсөж, өөрийгөө болон өвчтөнг хамгаалах үүрэгтэй.Хамгаалалтын хэрэгслүүд:
 
• Тугалгажуулсан хормогч
 
• Тугалгажуулсан бээлий
 
• Бамбайн хамгаалалт
 
• Нүдний хамгаалалтын тугалагажуулсан шил орно.
 
 
Тугалгажуулсан хормогч
 
 
• Удаан хугацаанд ашиглахын тулд өлгөж хадгалах шаардлагатай.Нугалж болохгүй.Учир нь нугалсан хэсгээр гэмтэж урагдсанаас цацраг туяа нэвтэрч, хамгаалах чанараа алддаг.
 
• 12-18 сар тутамд хамгаалалтын чанарыг нь шалгаж байх
 
• Гэмтэж урагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэж, чанарыг шалгуулж тогтоотол хэрэглэхгүй байх
 
• Хормогчны зузаан 0.35 ммpb эквивалентаас багагүй байх
 
• Эрсдэл ихтэй шинжилгээнд 0.5мм эквивалент тугалганы зузаантай, биеийг бүтэн хаадаг /эргэн тойрон/ хормогч зүүх шаардлагатай.
 
 
Бамбайн хамгаалалт
 
Харьцангуй өндөр шарлага бүхий рентген шинжилгээ хийх явцад рентгений эмч, зүрх судасны эмч, мэдрэлийн мэс заслын эмч болон бусад туслах ажилтнууд хамгаалалтын хувцас, хэрэгслийн хамт зүүх зориулалттай.
 
 
Хамгаалалтын нүдний шил
 
 
• Өндөр шарлага бүхий шинжилгээний үед эмч, эмнэлгийн туслах ажилчид хамгаалалтын нүдний шилийг зүүж нүдээ хамгаалах зориулалттай. /Нүдний болорын жилд авах тун-150 мзв/
 
• Мөн нүүрний хэсэг буюу хажуу хэсгийг хаасан шилийг хэрэглэх нь чухал.
 
 
Бээлий
 
 
· 0.25-0.5мм эквиваленттай тугалгажуулсан бээлий хэрэглэх
 
· Зарим тохиолдолд мэс заслын бээлийтэй төстэй нимгэн бээлий хэрэглэх тохиолдол байдаг.Гэхдээ энэ нь 60 kv -н хүчдэлийн үед 10-30% бууруулдаг тул голдуу бага хүчдэлээр ажиллах үед хэрэглэх тохиромжтой.