Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн технологийн дэвшлээр хавдарыг эмчилнэ

Цөмийн технологийн дэвшлээр хавдарыг эмчилнэ

Цөмийн технологийг энхийн зорилгоор бүхий л салбарт ашигласаар бид 50 гаруй жилийн түүхийг бүтээсэн байна. Энэ хугацаанд зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд олон арван төсөл хэрэгжиж, өнөөдрийн байдлаар аливаа өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх дэвшлийг бий болгожээ. Харин энэ удаа Цөмийн энергийн газар Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтран “3 хэмжээст зураглалд суурилсан зайн туяа эмчилгээг нэвтрүүлэн, чанарыг сайжруулах” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. 
 
Ийнхүү дэвшилтэт зайн туяа эмчилгээний тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлснээр хавдрын өвчлөлийг эрт үед нь эмчлэх, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Нөгөө талаар дэвшилтэт технологи дээр суурилан мэргэжилтэн, боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, эмчилгээний стандартыг сайжруулах зорилготой юм.