Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Монгол Улсын Засгийн газрын тогтоол хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

(цөмийн энерги)

 

2009 оны 07 дугаар                                                                                                                                      Улаанбаатар  сарын 22 - ны өдөр                                                             Дугаар 222                                                                     хот

 

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. ”Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралт, ”Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөө”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нарт үүрэг болгосугай.

3. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо гнэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад даалгасугай.

4. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

 

 

                          Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                С.БАЯР

                          Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга                               Б.ДОЛГОР