Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт анх 1987 оноос эхлэн ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр судалгааны чиглэлийн радио иммунологийн болон тэжээлийн үнэлгээний лаборатори байгуулагдаж, эрдэм шинжилгээний олон ажилтан гадаадад мэргэшил эзэмшсэн ба нарийн мэргэжлийн шинжээчидтэй хамтран малын тэжээллэг, нөхөн үржихүйн орчин үеийн онолын чиглэл, аргыг хэрэглэн төрөл бүрийн судалгааг амжилттай хийсэн болно. 
 
Мал аж ахуйн салбарт
 
Малын халдварт бус өвчний тандалт судалгаа, оношилгоонд: Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори /УМЭАЦТЛ/-д ОУАЭА-ийн техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд малын эмгэгийг судлах, малын гаралтай бүтээгдэхүүнд шинжилгээ хийх гамма туяаны спектрометр болон бусад шаардлагатай багаж тоног төхөөрөмж, урвалжуудыг нийлүүлснээр хүнсний бүтээгдэхүүнд хорт бодис, эм тарианы үлдэгдэл цацрагийг хэмжиж хүний биед хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох орчин үеийн өндөр технологитой лаборатори ажиллаж байна.
 
Мөн мал аж ахуйн хүрээлэнд малын тэжээлийн судалгаа шинжилгээ хийх Автотраве төхөөрөмж, РНХ, ДНХ-ийн чанарын шинжилгээ хийх төхөөрөмж, дээж бэлтгэх болон анализ хийх төхөөрөмж бусад дагалдах төхөөрөмжүүд, Мал эмнэлэгийн хүрээлэнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх малын вакцин үйлдвэрлэх лаборатор байгуулж, 25,000 еврогийн үнэ бүхий атом шингээлтийн спектрометр дагалдах хэрэгслийг тус тус нийлүүлсэн. 
 
Малын халдварт өвчний тандалт судалгаа, оношилгоо: Малын халдварт өвчний оношилгоо, тандалтад цөмийн технологи болох (ELISA, RIA PCR) ашиглан мал сүргийн лейкоз, ринотрахейт, диарей, рото-корона вирусын халдварлалтыг бүрэн оношилж гаралт тархалтыг бууруулах, малын тэжээлийн чанар үнэлэх in vivo in vitro арга, RIA-ын аргуудыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн /МААЭШХ/, Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-д нэвтрүүлснээр малын нэмэгдэл эрдэс уургийн гаралтай тэжээлийн жор гарган авч үйлдвэрлэлд туршин ажиллаж байна. Мөн төслийн хүрээнд малын эм, зүү тарианы үлдэгдэл болох бохирдолтой хог хаягдлын мониторингийг сайжруулсан бөгөөд бод малын шүлхий өвчнийг радио нэмуннологийн шинжилгээ, ELISA төхөөрөмж ашиглан оношлох боломжтой болсон. Мөн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори /УМЭАЦТЛ/-д ОУАЭА-ийн техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд  малын гаралтай бүтээгдэхүүнд шинжилгээ хийх гамма туяаны спектрометр болон бусад шаардлагатай багаж тоног төхөөрөмж, урвалжуудыг нийлүүлснээр хүнсний бүтээгдэхүүнд хорт бодис, эм тарианы үлдэгдэл цацрагийг хэмжиж хүний биед хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох орчин үеийн өндөр технологитой лаборатори ажиллажбайна.
 
Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин: Мал аж ахуйн салбарт 2008-2010 онд ОУАЭА, ЦЭГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Мал эмнэлэгийн хүрээлэнд /МЭХ/ малын шүлхий, бурцеллез, ям, сүрьеэ өвчний тархалтын судалгаа хийн, зарим өвчнийг оношилох бэлдмэл үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулж 230 мянган орчим вакцин үйлдвэрлэн зүүн бүсийн аймгуудад хэрэглэсэн байна.Мөн Монгол орныбайгаль орчинд зохицсон малын тэжээл, мах, сүүний  гарцыг нэмэгдүүлэхэд  цөмийн технологи ашиглан  махны чиглэлийн үхэрт зориулж тэжээлийн жор бэлтгэж 4 төрлийн дарш хийж бордлогын үеийн тэжээлд ашигласан нь махны шимт чанарыг сайжруулсан.
 
Газар тариалангийн салбарт 
 
Монгол Улс 1982 оноос эхлэнгазар тариалангийн салбарт цөмийн технологийг хэрэглэж ирсэн. Бэлчээр, тариалангийнталбайн үржил шимийг сайжруулах, 1га-аас авах ургацыг нэмэгдүүлэхээр азот, фосфор, калийн бордоог хэрэглэн нэгжээс авах ургацыг нэмэгдүүлж, улаан буудайн олон төрлийн сортуудыг туршиж судлан хамгийн өндөр ургац авах ажлуудыг хийж байсан байна.
Мутацын аргаар ургамлын шинэ сортууд гаргаж авч байна
 
Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд шинэ сортын буудай, олон төрлийн жимс жимсгэний сортуудыг шинээр гарган авч нутагшуулж ирснийг үргэлжлүүлэн Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнд үр тарианы ургамлын селекцийг амжилттай хэрэгжүүлсэн.Техник хамтын ажиллагааны төслүүдийн үр дүнд үр тарианы таримлын селекцийн ажлыг бүхэлд нь өргөжүүлэн хөгжүүлж, мутацийн селекцийн арга технологи эзэмшин шинээр 14 сорт, 1800 гаруй мутант үр тариа гарган авсан байна. Үүний үр дүнд сортын уургийн агууламж 15,1%, цавуулгийн хэмжээ 29,4%, гурилын гарц 69,2% болон нэмэгдэж, ургах хоногийг багассан байна. Физик химийн мутаген ашиглан буудайн мутант сортууд болох Хараа-86, MO-5, МО–6, MO-88, MO-5, MC-77, MC-78, MC-98, Дархан-35, Дархан-49,Дархан-106, Дархан-141сортууд бүтээсэн ба селекцийн эх материалыг 1800 гаруй мутантаар баяжуулсан.
 
Мөн Дархан ХАА-н Ургамал газар тариалангийн хүрээлэнд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн “Хөрсний чийг, үржил шимийг сайжруулах” төслийн судалгааны ажлын үр дүнд хөрсний органик шинж чанарыг сайжруулах болон шинэ төрлийн биобордоо гарган авч үйлдвэрлэж байна. 
 
Хөрсний үржил шим сайжруулах зорилгоор Ризобактерийн биобордоог гагаж авсан байна. Энэхүү бордоо нь агаарын азот фиксацладаг, фосфор задалдаг хөрсөнд чөлөөтэй амьдардагбактериудыг хөрснөөс ялган авч үржүүлсэн бактерийн бордоо юм. Ризобактерийн шинж чанарыг тодорхойлоход N-15 изотопийг ашиглаж байна. Энэхүү изотопийг бордооны үйлчлэлийг судлахын тулд хөрсөнд хийж агаар, хөрс, бордооноос хэдий хэмжээний азот хуримтлагдаж байгааг туршин судлахад ашигладаг бөгөөд бордооны азотлог чанарыг хэмждэг юм. 
 
Хөрс, ургамлын микробиологийн судалгаа хийж байна: ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр Хөрс, микробиологийн лабораторийг шинээр байгуулж хөрсний үржил шимийг дээшлүүлэх судалгааг гүйцэтгэн 6 төрлийн бактерийн бордоо үйлдвэрлэсэн. Эдгээр бордооны нэг болох ризобактерийн био-бордоогоор үр тарианы ургацыг усалгаатай нөхцөлд 11,3-40,9%, усалгаагүй нөхцөлд 11%, хүнс ногооны ургацыг 11.3-83% хүртэл нэмэгдүүлэх боломжтойг тодорхойлсон. Мөн жилдээ 10-15 тонн бактерийн бордоо үйлдвэрлэж төвийн бүсийн аймгуудад нийлүүлж байна.
 
Лабораторийн чадавхыг нэмэгдүүлсэн: Төсөл хэрэгжих явцад мутантын судалгааг боловсронгуй болгох зорилгоор Селекци–генетикийн лаборатори байгуулсан ба буудайн селекцээр жил бүр 4000-5000 удмын эх материал гаргаж, селекцийн анхан шатны болон бусад талбаруудад судлан шалгаруулж 1-2 сортыг Улсын сорт сорилтын комисст шилжүүлж байна. Судалгаа явуулах материаллаг баазаар бэхжиж, техник тоног төхөөрөмжөөр хангагдан, селекцийн материалд үнэлгээ өгөх лабораторитой болсон.
 
Цөмийн энергийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, техник технологи, хүний нөөцийг бэлтгэх зорилгоор ОУАЭА, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, холбогдох хүрээлэн, сургуулиудтай нягт хамтран ажиллаж байна.