Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Боловсрол, шинжлэх ухааны салбарт

Боловсрол, шинжлэх ухааны салбарт цөмийн технологийг сургалт, судалгаанд ашиглахаас гадна шинэ материал, технологи гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэх, геологи, уул уурхай, хүнс тэжээл, биологийн гаралтай дээжинд химийн элементийн найрлага, цацраг идэвхт бодисын түвшин, хортой хүнд элементийг тодорхойлох шинжилгээ хийх, мөн нүүрсний илчлэг үнслэгийг тодорхойлох, орчны цацраг идэвхийн судалгаанд ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд цөмийн технологийг нано материал, төрөл бүрийн эмчилгээний эм бэлдмэл, полимер зэргийг гарган авах, эгэл бөөмийн судалгаа явуулахад түлхүү ашиглаж байна. Боловсрол, шинжлэх ухааны салбарт цөмийн технологийг дараах зорилгоор ашиглаж байна. Үүнд:
 
o Суурь болон хавсарга судалгааявуулах;
o Нейтрон идэвхжлийн анализ;
o Геологи, уул уурхайн ашигт малтмалын дээжидэлементийн агуулгыг тодорхойлох;
o Хүнсний бүтээгдэхүүнд элементийн шинжилгээхийх;
o Экологийн аюулгүй байдалд хяналт хийх;
o Архелогийн болон минералын нас, элементийн агуулгыгтодорхойлох;
o Материалын бүтцийг судлах;
o Шинэ материалын судалгаа хийх. 
 
Цөмийн физикийн суурь болон хавсарга судалгааг нарийн гүйцэтгэж буй байгууллага бол МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн юм. 
 
1976 оноос эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарт ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 1976-2010 он хүртэлх хугацаанд нийт 22 төсөл хэрэгжсэн ба үүний үр дүнд Монгол Улс цөмийн технологийн шинэ арга боловсруулж, шинэ багаж төхөөрөмж зохион бүтээж, зарим үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Мөн 1976 оноос эхлэн эдүгээ эх орныхоо эрдэс баялаг, түүхий эдэд химийн элементийн агуулгыг тодорхойлох рентген флуоресценцийн шинжилгээний арга зэрэг өвөрмөц олон аргыг боловсруулан амжилттай хэрэглэж ирсэн.  Жишээлбэл Ванадийгаас Молибден хүртэл элементийг нэгэн зэрэг тодорхойлох дотоод стандартын аргын нэгэн шинэ хувилбар, зэсийн баяжмалд мөнгө тодорхойлох арга, геологийн дээжинд ниобий, вольфрам, цагаан тугалга тодорхойлох арга, өнгөт ба холимог тэжээлийн орд газрын дээжинд үндсэн болон дагалдах элемент тодорхойлох арга, ховор шорооны элементүүд болон тэдгээрийн нийлбэр хэмжээг тодорхойлох арга, стандарт-фоны аргын нэгэн хувилбар, сарнилын шугамыг ашигласан тулгуур параметрийн арга зэрэг олон арга технологийг манай цөмийн судалгааны төвийн эрдэмтэд нэвтрүүлж байв.   Үүнээс гадна
 
Монголын экспортын үндсэн бүтээгдэхүүн болох жоншийг ачааны машины тэвшин дээр шуурхай тодорхойлох “Флюорит” төхөөрөмж зохион бүтээсэн;
Дамнуургаар урсаж буй нүүрсний жинг тодорхойлох «Цөмийн жинлүүр” зохион бүтээж, дулааны цахилгаан станцуудад суурилуулсан;
Нүүрсний үнслэг тодорхойлох РФА /рентген флуоресценцийн анализ/-ын анализатор бүтээж, нүүрсний илчлэг тодорхойлох арга зүй боловсруулсан;
Орчны болон геологийн нөөц тодорхойлох уул уурхайн хэдэн мянган дээжид химийн элемент болон цацраг идэвхийг тодорхойлсон;
Агаарын бохирдлын мониторинг хяналтын лабораторид цөмийн аналитик аргаар агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг тогтоож байна.  
 
Материалын судалгаа: МУИС-ийн ЦСТ-ийн микротрон хурдасгуурт Монгол орны үнэт ба хагас үнэт чулууны өнгө бүтцэд судалгаа явуулж байна. Усан болор, тархи мана, гартаамууд, жонш зэрэг чулууг гамма туяа, нейтрон, электроны урсгалаар  шарж чулууны өнгийг өөрчилж, судалж байна. 
 
Агаарын бохирдлын судалгаа: 2009-2011 онуудад Агаарын бохирдлыг хянах лабораторийг Цөмийн судалгааны төвд ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр байгуулсан ба төслийн хүрээнд сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлснээр агаарын бохирдлын судалгаа хийх, химийн элемент тодорхойлох зэрэг шинжилгээг эх орондоо хийх болсон. 
 
2012-2013 онд Агаарын бохирдлын 460 гаруй дээжийг Улаанбаатар хотын Зуун айл, Цөмийн судалгааны төв (Баянзүрх) орчмоос авч Рентгенфлуоресценцийн анализ хийж 30 гаруй элемент тодорхойлж бохирдлын эх үүсгүүр болон тэдгээрийн бохирдолд оруулах хувь хэмжээг тодорхойлж байна. Нийтдээ энэ хугацаанд 860 гаруй дээжинд элементийн шинжилгээ хийсний зэрэгцээ ЦЭГ болон бусад газрын 300 орчим дээжинд анализ хийгээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулгаас тодорхойлсон үндсэн 4 бохирдуулагч болох азот, хүхрийн исэл, тоосонцор (РМ2.5, РМ10) болон озоны агуулгын хэмжээгээр агаарын чанарыг үнэлдэг. Агаарын бохирдлын хэмжээ цаг улирлаас ихээхэн хамаардаг ба агаарын тоосонцорын бохирдлын хэмжээ ялангуяа РМ2.5 ын хувьд манай улсын стандартаас олон дахин өндөр Дэлхийн эрүүл мэндийн байгуулгын стандартаас 35 дахин их байна. Нүүрс модны шаталтаас гарах утаа, хөрснөөс дэгдэх тоос, замын тоос зэрэг нь бохирдлын гол эх үүсвэрүүд ба РМ бохирдлын 75-95%-ийг бүрдүүлдэг байна. Энэхүү судалгааны дүнгээр Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдол бүхий нийслэл бөгөөд агаарын чанараар хамгын муу хотуудын нэг болж байна. 
 
Хүний нөөц бэлтгэх тал дээр: Цацраг идэвх ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, нийгэм эдийн засгийн ач холбогдолтой салбаруудад цөмийн технологи нэвтрүүлэн ашиглах мэргэшсэн боловсон хүчнийг дотоодын болон гадаадын нөөц бололцоонд тулгуурлан бэлтгэж байна. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, ОХУ-ын “Росатом” улсын корпораци хоорондын хамтын ажиллагааны “Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монгол улсын их дээд сургуульд суралцаж буй оюутнуудын дунд сонгон шалгаруулалт жил бүр зарлан ОХУ-д 10, Украйн улсад 5, Румын улсад 2 оюутныг тэтгэлэгтэйгээр суралцуулж байна. 2009-2013 онуудад бакалаврын сургалтад ОХУ-д 41, Украйн улсад 10, магистрын сургалтад Румын улсад 2 оюутныг тус тус тэтгэлэгтэйгээр суралцуулж байна. 
 
Мөн түүнчлэн ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Бүсийн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээрэрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, геологи, уул уурхай, цөмийн энергийн салбарт мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх ажил эрчимтэй явагдаж байна.