Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Аж үйлдвэрийн салбарт

Үйлдвэрт архи, пиво, ундаа зэрэг лаазалсан бүтээгдэхүүний доторх агууламж буюу хэмжээг бүгд нэг түвшинд байгаа эсэхийг цөмийн цацраг идэвхт изотоп ашиглан шалгадаг.Мөн тэдгээр архи пиво ундаа зэргийг элдэв тундас  хольцоос салгаж хадгалалтыг удаашируулахын тулд цөмийн шүүлтүүр ашигладаг.

 Цөмийн цацрагийг ашиглан ургамалын шинэ сорт гаргах, ургацыг дээшлүүлэх малын үйлдвэрийг сайжруулах болон янз бүрийн бохир хаягдалуудыг цөмийн цацрагаар шарж ариутгах ажлуудыг хийж байна.

Түүнчлэн дараах зорилгоор цөмийн технологи ашиглаж байна.

·         Газрын тос агуулсан элснээс газрын тос үйлдвэрлэх

·         Газрын тос нэрэх

·         Фишер-Тропшийн аргаар нүүрсийг шингэлэх

·         ХАА-н бордоонд зориулж устөрөгч үйлдвэрлэх

·         Биомасст суурилсан этанол үйлдвэрлэх

·         Устөрөгч үйлдвэрлэх

·         Эрдэсжсэн болон ахуйн хэрэглээний бохир ус цэвэршүүлэх

·         Замын нягт, зузаан, чийгшил тодорхойлоход нейтроны үүсгүүр бүхий багажийг тус тус ашиглаж байна.


            Монгол Улсад Эрдэнэт үйлдвэр ХХК, Хөтөл дахь Цемент шохой ХК, Энержиресурсын Ухаа худагт байрлах нүүрс боловсруулах үйлдвэр, Оюутолгой, Бороо гоулд зэрэг үйлдвэр, уурхайнуудад үйлдвэрлэлийн технологийн хамгаалалт, нягтын хэмжилт, автомат удирдлага болон хүдрийн элементийн шинжилгээнд цөмийн технологийг ашигладаг.

Хөнгөн үйлдвэрийн салбарт ундаа, пивоны савалгааны дүүргэлтийг хэмжих, зэргээр цөмийн технологийг ашиглаж байна. Жишээлбэл: АПУ ХХК, MCS-ын Коко кола, Tigerпивоны үйлдвэрүүдэд бага идэвхтэй рентген болон бага идэвхтэй цөмийн болон цацрагийн үүсгүүрүүдийг ашиглаж байна.

Үл эвдэх сорил:

ШУТИС-ийн харьяа Материалын технологийн сургуулийн “Үл эвдэх сорилын төв” нь цөмийн цацраг ашиглан аж үйлдвэрийн материал, хийц, бүтээгдэхүүн, байгууламжид эвдэхгүйгээр чанарын шалгалт хийж үнэлгээ өгдөг үл эвдэх сорилт (ҮЭС)-ын технологийг монголын аж үйлдвэр, дэд бүтцийн салбаруудад нэвтрүүлэх судалгааг явуулж байна. 1992-1994 онд Политехникийн дээд сургуулийн физикийн тэнхимийн дэргэд Цөмийн энергийн комиссын дэмжлэгээр ОУАЭА-ийнТехникийн хамтын ажиллагааны хүрээнд аж үйлдвэрийн радиографийн анхны лаборатори байгуулагдаж энэ үеэс ҮЭС-ын технологи олон улсын түгээмэл стандартын дагуу хөгжиж эхэлсэн.  ҮЭС-ийн лабораторид дараах үндсэн шинжилгээнүүдийг хийж байна:

ҮЭС-н физик арга

Багажийн нэр

Ашиглалтын стандарт

Үйлдвэрийн радиографийн шалгалт

Site X225D рентген аппарат

Gammamat TIF гамма аппарат

MNS ISO 5579, MNS ISO 1106/1, MNS ISO 1106/3  MNS ISO 5817

Хэт авианы сорил

RDG-450 согог бүртгүүр

DG41EZ зузаан хэмжигч

MNS ISO 4857, MNS ISO 12710,

Соронзон бөөмийн сорил

Цахилгаан-соронзон зангуу

ПМД-70

MNS ISO9934-1, MNS ISO 9934-2, MNS ISO 9934-3, MNS ASTM E 269

Шингэн нэвчүүлэх сорил

Пенетрант бүрдэл

MNS ISO 4858, MNS ISO 12706

Металын ширээлтийн үл эвдэх сорил

Дээрх бүх багаж ашиглагдана

MNS ISO 17635, MNS ISO 17637, MNS ISO 17638

Бетоны ҮЭС

TICO

MNS ISO 1920-7