Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Бидний тухай

Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лаборатори

Эрхэм зорилго

Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавраас сэргийлэх, цөмийн болон  цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хүрээнд хэрэглэж байгаа ионжуулагч цацрагийг бүртгэх хэмжих хэрэгслийн  найдвартай ажиллагааг шалгаж,  баталгаажуулахад оршино.

Товч түүх

·         Засгийн газрын 1994 оны “Цацрагаас хамгаалах ажлыг сайжруулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” 94дүгээр тогтоолыг үндэслэн Стандарчилал, Хэмжилзүйн Үндэсний Төвийн даргын 1995 оны 94тоот тушаалаарДозиметрийн лаборатори байгуулагдсан.

·         Засгийн газрын 1997 оны “Цацрагийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” 180дугаар тогтоолын дагуу 1998 оны 1дүгээр сарын 1-ний өдрөөс Цөмийн энергийн комиссын харьяанд

·         2008 оны Монгол улсын Ерөнхий сайдын 96 дугаар захирамжаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газрын Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лаборатори

·         2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий Сайдын 35 тоот захирамжийн дагуу цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори.

·          2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ЗГ-ын 72 дугаар тогтоолоор ЦЭК-ын Ажлын албаны харьяалалд орж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Үндсэн чиг үүрэг

Төрийн  хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд батлагдсан хүчин төгөлдөр арга аргачлал, стандартын дагуу хийж гүйцэтгэнэ

Цацрагийн хамгаалалтын түвшинд

MNS 5840:2008Орчны ионжуулагч цацрагийг хэмжигч багажийг дүйцүүлэн харьцуулах арга хэрэгсэл’’

Туяа эмчилгээний түвшинд

MNS 5841:2008Туяа эмчилгээний чанарын хяналтад хэрэглэх ионжуулагч камерыг дүйцүүлэн харьцуулах арга хэрэгсэл’’ стандартуудын дагуу эталон иончлолын камерууд болон электрометр ашиглан шалгалт баталгаажуулалтын ажлыгСтандартчилал хэмжил зүйн газраас эрх авч аттестатчилалд хамрагдсан Улсын шалгагч нархийж гүйцэтгэж байна..

Итгэмжлэл

Тус лаборатори нь ISO/IEC 17025:2005 (MNS ISO/IEC 17025:2007) стандартын шаардлагыг хангаж, 2010 оны 12 дугаар сарын 02-нд Монгол улсын үндэсний Цацрагийн хэмжилзүйн “Итгэмжлэгдсэн лаборатори” болсон ба2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2 дах удаагаа 4 жилээр итгэмжлэлээ сунгуулан ажиллаж байна.

АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

 

Албан тушаал Нэр Үндсэн чиг үүрэг Утас

1

Ахлах мэргэжилтэн О.Энхбаяр Цацрагийн хэмжилтийн багаж, төхөөрөмжийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах асуудал хариуцсан 9226-3142

2

Мэргэжилтэн Ц.Билгүүн Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын асуудал хариуцсан 9226-3142

3

Ажилтан Н.Ганболор Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын асуудал хариуцсан 9226-3142