Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Асуулт хариулт

Цөмийн энергийн газар нь улсын хэмжээнд цацрагийн хяналт аюулгүй байдлын талаар нэгдсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгуулга юм. Өнөөгийн байдлаар Монгол улсад Уран олборлолтын үйл ажиллагаа байхгүй ба зөвхөн геологи хайгуулын үйл ажжиллагаа явагдаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 47 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн малчин Д.Норсүрэнгийн 22 тугал хорогдсон шалтгааныг тогтоох, үүссэн нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг нь Дорноговь аймагт хийсэн судалгаа, шинжилгээнийхээ ажлын дүнг үндэслэн “Тугал Селенийн ужиг хордлогоор хорогдсон байна” гэсэн нэгдсэн дүгнэлийг гаргаж Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, тус дүгнэлтийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд мэдээлсэн.