Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

"Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Цөмийн энергийн газраас Увс, Дорноговь аймгуудад "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг  хангах нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь цацрагтай ажиллагч нарт аюулгүй  ажиллах арга зүйд сургах, цацрагийн хамгаалалтын талаар мэдлэг олгох юм. Баян Өлгий, Говь Алтай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорноговь,  Сүхбаатар зэрэг аймгуудын 55 эмч, мэргэжилтнүүд сургалтанд хамрагдлаа.
 
Сүүлийн жилүүдэд цацрагтай ажиллагчдын тоо дахин өссөн байна. 2010 оны байдлаар 893 цацрагтай ажиллагч бүртгэгдсэн бол 2013 онд 169 байгууллагын 1262 цацрагтай ажиллагч ажиллаж байна. Үүний 51 хувь  нь эмнэлэгийн салбарт ажиллаж байгаа юм байна. Тиймээс Цөмийн энергийн газраас жил бүрийн сургалтынхаа тоог ихэсгэх илүү их цацрагтай ажиллагч нарыг сургалтанд хамруулах зорилго тавин ажиллаж байна.
 
Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтэс