2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Цөмийн энергийн салбарын эрдэмтэд хуралдана

Цөмийн энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хурлаар  шар нунтагийн талаарх үнэн зөв мэдээлэл түүний талаарх ойлголтыг олон нийтэд өгөх, Цөмийн энергийн тухай хуулийн 28.9-д заасан Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулах заалтын дагуу Дэлхийн ураны зах зээлд тэргүүлэгч байр эзэлдэг орнуудын туршлага, жишиг ямар байдаг талаар, хэдий хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар журмаар байршуулдаг талаар мэдээлэл солилцох, энэ тал дээр зөвлөмж гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Тус хурал 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11.00 цагт Цөмийн энергийн газрын хурлын танхимд болно.