Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн энергийн газрын төслүүд амжилттай хэрэгжиж байна

 
Монгол Улс 2010 онд "Азийн цөмийн хамтын ажиллагааны форум"-д гишүүнээр элссэн бөгөөд Цөмийн энергийн газраар дамжуулан 2010-2013 оны хооронд 10 төсөл хэрэгжүүлж байна. Үүнд, "Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь", "Био бордоо", "Электрон хурдасгагчийг ашиглах нь", "Цацраг изотоп болон туяаг эмчилгээнд ашиглах нь", "Судалгааны реакторын сүлжээ", "Нейтрон идэвхжлийн анализ", "Аюулгүйн менежментийн систем", "Цацрагийн аюулгүй байдал болон цацраг идэвхт хаягдлын менежмент", "Хүний нөөцийг хөгжүүлэх", "Цөмийн аюулгүй байдал болон хамгаалалт" зэрэг төслүүд хэрэгжих шатандаа явж байна. Эдгээр төслүүдийн үр дүнд цөмийн технологийн энхийн хэрэглээ өндөр хөгжилтэй орнуудын адил монгол оронд хэрэгжих юм.
 
 
Эдгээр төслүүдийн судалгааны явц болон хэрэгжилтийн талаар хэлэлцэхээр Цөмийн энергийн газраас төслийн удирдагчдын дунд уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр зарим төслийн удирдагчтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.
 
Цөмийн энергийн газрын хэвлэл мэдээллийн алба
Х.Болормаа