Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын төслийн хурал боллоо

Монгол Улс 2010 онд "Азийн цөмийн хамтын ажиллагааны форум"-д гишүүнээр элссэн бөгөөд Цөмийн энергийн газраар дамжуулан 2010-2013 оны хооронд Монгол Улсад  10 төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр төсөл бүрийг хариуцан ажиллаж буй зохицуулагчидтай хийх уулзалтыг өнөөдөр Цөмийн энергийн газарт зохион байгуулсан юм.  Эдгээр төсөл хөтөлбөр нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд төсөл хэрэгжих явцад цөмийн технологи өндөр хөгжсөн Япон, Солонгос зэрэг улсын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах боломжтой  юм. Тухайлбал: "Мутацийн селекц ба тогтвортой хөгжил" төсөл хэрэгжиснээр гол үр дүн нь Монгол орны хүнсний гол таримал болох улаан буудай, арвайг өндөр ургацтай, өвчин хортонд тэсвэртэй цаашлаад ганд тэсвэртэй шинэ сортуудыг гаргах юм. Мөн "Нейтроны идэвхжлийн анализ" төсөл хэрэгжиснээр экспортоор гаргаж буй нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүн дотор хичнээн хэмжээний үнэт метал байгааг нь тодорхойлох боломж бүрдэх зэрэг олон талын үр ашигтай байдлыг бий болгох давуу талтай юм.