2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Төрийн дээд одон медалиар шагнууллаа

2013 оны 11-р сарын 01, Баасан гариг
 
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр нийгэмд үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагч, иргэдийг шагнаж урамшууллаа. Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Алтангадас” одонгоор Цөмийн энергийн газрын Цөмийн хяналтын хэлтсийн дарга асан Д.Шадраабал, Хөдөлмөрийн хүндэт медалиар Цөмийн технологи нэвтрүүлэх хэлтсийн мэргэжилтэн Ц.Отгонцэцэг нарыг шагналаа. “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн босгон дээр төрийн өндөр одон медаль гардсанд Цөмийн энергийн газрын дарга болон нийт албан хаагчдаас ажил хөдөлмөрийн амжилт хүсэн баяр хүргэлээ.