Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлааийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд ноён Лоран Фабиусын Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд хийсэн томоохон ажлын нэг бол Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, үүний дотор эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийг чухалчлах явдал байв. Ийнхүү дэлхийд цөмийн технологиор тэргvvлэгч Арева болон Мицубиши Корпорацын Ерөнхийлөгчтэй Стратегийн тvншлэлийн гэрээнд гарын vсэг зурах ёслолын ажиллагаанд манай газрын дарга, ноён Н.Тэгшбаяр оролцлоо.
 
Эдгээр гэрээ нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн үзэл санаанд бүрэн нийцэж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал суурь болно гэж талууд үзэж буйгаа илэрхийлэв.