Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Бүсийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд RAS/5/056 “Мутацын аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах” төслийн уулзалт зохион байгуулагдлаа

Бүсийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд RAS/5/056 “Мутацын аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах” төслийн уулзалт зохион байгуулагдлаа

ОУАЭА-ийн Бүсийн хамтын ажиллагааны гэрээний RAS/5/056 Мутацын аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах" төслийн хүрээнд явагдаж буй "Цаг уурын нөхцөлд дасан зохицсон мутант сорт гарган авах, хөрс, усны менежментийг сайжруулах туршлага солилцох уулзалт"-ыг Цөмийн энергийн газар, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран 2013 оны 08 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.