Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

Цөмийн энергийн газар АНУ-ын Эрчим хүчний яам, Сандиягийн үндэсний лабораторитай хамтарсан сургалт амжилттай явагдлаа.

Цөмийн энергийн газар АНУ-ын Эрчим хүчний яам, Сандиягийн үндэсний лабораторитай хамтарсан сургалт амжилттай явагдлаа.

Цөмийн энергийн газар болон АНУ-ын Эрчим хүчний яам Сандиагийн Үндэсний лабораторитай хамтран хэрэгжүүлж буй “Цацрагийн биет хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд АНУ-ын Сандиагийн Үндэсний лабораторийн мэргэжилтнүүдтэй хамтран “Цацрагийн аюулгүй байдал, ослын үед авах арга хэмжээ” сургалт 2013 оны 06-р сарын 17-21-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад Цөмийн энергийн газрын ажилтнууд /ТЗУГ-2, ЦТГ-3, ЦЦХГ-7/, БХЯ-ны ЗХЖШ-2, ЦЕГ-3, ТЕГ-1, ОБЕГ-1, ДЦ-ийн 05-р анги-5, 805-р анги-1, 809-р анги-1, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс-1, Замын цагдаагийн газар-2, ХСҮТ-2, МУИС-ийн ЦСТ-1 зэрэг 10 байгууллагын нийт 31 мэргэжилтэн, албан хаагчид хамрагдлаа. Семинарыг АНУ-аас Сандиагийн үндэсний лабораторийн мэргэжилтэн Паул Жастис, Монголын талаас ЦЭГ-ын мэргэжилтэн Ц.Түмэндэлгэр нар зохион байгуулсан.
 
Семинарт АНУ-ын Тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан Сандиагийн туршлагатай мэргэжилтнүүд Стивен К Хилл, Чарлз Хедрик нар илтгэл тавьж, дадлагын ажлыг явуулсан байна. Мөн Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын улсын байцаагч Т.Байгаль “Цацрагийн тухай үндсэн ойлголт”, Изотоп конторын мэргэжилтэн Ц.Түмэндэлгэр “Цацраг идэвхт үүсгүүрийн хэрэглээ”, Изотоп конторын ажилтан П.Болдсайхан “Цацраг идэвхт бодисыг илрүүлэх багаж” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.
 
Сургалтын явцад Хавдар судлалын үндэсний төв дээр очиж баг болон хуваагдаж “Зорилтот хавтас”-ны мэдээллийг цуглуулах дадлагын ажил хийсэн.
 
Семинарын үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны мэргэжилтэн Рэнди Хауэл Монголын оролцогч байгууллагуудыг цацраг илрүүлэх багажаар Дэлхийн аюулыг бууруулах санаачлагын хүрээнд Цөмийн энергийн газартай хамтарч хэрэгжүүлж буй “Цацрагийн байгууламжийн биет хамгааллыг сайжруулах” төслийн шугамаар хангах боломжтойг мэдэгдсэн байна.