2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Гадаад мэдээ

Энэтхэг дөрвөн шинэ цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөжээ

Энэтхэг дөрвөн шинэ цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөжээ

Энэтхэгийн цөмийн энергийн корпорацаас энэ онд 700МВт хүчин чадалтай дөрвөн эрчим хүчний станц төлөвлөлтийнхээ шатанд аль хэдийн орсныг зарлалаа. Одоо ажиллаж байгаа 20 цөмийн эрчим хүчний станц нь 5000МВт эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа ба өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах цорын ганц зам нь цөмийн эрчим хүчний станц юм хэмээн мэдэгджээ. Тэр дундаа тори дээр суурилсан цөмийн цахилгаан станцыг онцолсон байна. 300МВт цахилгаан гаргах тори дээр суурилсан цөмийн эрчим хүчний станц барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь урд өмнөх технологиудаас илүү аюулгүй байдлыг хангах ба өртөг хямд, уранаар ажилладагэрчим хүчний станцтай харьцуулахад маш бага цацраг идэвхт хаягдал гаргадаг ажээ.