Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Арабын Нэгдсэн Эмират Улс Аргентин Улстай цөмийн салбарт хамтарна

Арабын Нэгдсэн Эмират Улс Аргентин Улстай цөмийн салбарт хамтарна

Арабын Нэгдсэн Эмират Улс Аргентин улстай цөмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагааны гэрээ нь Аргентин улсын хувьд бусад улсуудтай цөмийн салбарт хамтарч ажиллахаар байгуулсан 9 дэх гэрээ юм.
 
Тус хэлэлцээрийн үндсэн чиглэл нь цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах болон түүнтэй холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байна.
 
Арабын Нэгдсэн Эмират улс нь Аргентин улсын цөмийн эрчим хүч болон цөмийн технологийн туршлагыг маш ихээр сонирхож байгаа юм байна.
 
Эх сурвалж: http://www.thenational.ae/