Цөмийн энергийн комиссын Ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос [Цацрагийн хамгаалалтын багаж, тоног төхөөрөмж]–ийг нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна. (2020-05-21 04:00:00)

Цөмийн энергийн газрын байцаагчид орон нутагч ажиллаа

Цөмийн энергийн газрын 2013  оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд Хэнтий, Баянхонгор, Өмнөговь аймгуудад эрүүл мэндийн чиглэлээр цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад цөмийн энергийн тухай хууль, холбогдох бусад дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, тэдгээрт ашиглагдан хадгалагдаж буй цацрагийн үүсгүүр бүхий аппарат тоног төхөөрөмжийн хүчин чадал  ашиглалт, чанарын байдалд болон ажлын байранд цацрагийн эрүүл ахуй, дозиметрийн хяналт хийж, цацрагийн аюулгүйн үнэлгээ гаргах, холбогдох зөвшөөрөл олгох, байгууллагын  цацрагийн хамгаалалт, аюулгүйн дэд бүтцийг сайжруулах ажлыг зохион байгуулсан байна.
 
Хяналтанд дээрх 3 аймгийн нийт 9 байгууллага аж ахуйн нэгж хамрагдсан байна. Хяналтаар цөмийн энергийн тухай хууль холбогдох дүрэм журмын шаардлага зөрчсөн зөрчил дутагдлыг илрүүлэн арилгуулахаар улсын байцаагчийн  акт 4 ,  албан шаардлага 10-г гаргаж, зөрчил дутагдлыг засуулах арга хэмжээ авсан байна. Ноцтой зөрчил гаргасан 3 байгууллага болон иргэнд шийтгэвэр ноогдуулсан байна.