Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

“Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөг болно

“Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөг болно

Шинэчлэлийн засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газраас “Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөгийг энэ сарын 03-ны өдөр МҮЭ-ийн соёлын төв ордонд зохион байгуулахаар болжээ.
 
Уг өдөрлөгийн нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд, Цөмийн энергийн комиссын дарга Н.Алтанхуяг оролцоно.
 
Цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол үр нөлөөний талаар мэдээлэл өгөх, цөмийн технологи ашиглаж байгаа салбар, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилгоор “Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
 
Нээлттэй өдөрлөгт Хавдар судлалын үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг, Геологийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын ариун цэврийн төв лаборатори, Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний төв болон “Арева” ХХК, “Оюутолгой” ХК зэрэг нийт 20 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд танилцуулах аж.
 
Нээлттэй өдөрлөгт оролцож, цөмийн технологи Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаатай танилцах боломж хүн бүрт нээлттэй ажээ.