Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Санал №1309044968

 
ХУД-ийн 11-р хорооны Жигүүр Гранд хотхоны оршин суугч байна. Хотын төвд байдаг Grand hospital эмнэлгээ Жигүүр Гранд хотхон рүү нүүлгээд тоног төхөөрөмжөө оруулчихсан. Оруулсан тоног төхөөрөмж нь хүний эрүүл мэндэд хортой цацраг ялгаруулдаг ба энэ нь тухайн хотхоны оршин суугчдад нөлөөлнө гэж үзэж байна. Эмнэлгээс хортой хаягдал гардаг, гэтэл тус хортой хаягдлыг зайлуулах хогийн цэг, лаборатори зэргийг хотхонд барьсан. Яг хажууд нь хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тиймээс энэ байдлыг анхааралдаа авч, шалгаж арга хэмжээ авч өгнө үү.
 
Цөмийн Энергийн газар 
 
Тус эмнэлэг нь рентген оношилгооны зорилгоор рентген аппарат суурилуулан ашиглахад бэлтгэж байгаа бөгөөд эдгээр аппаратууд нь зөвхөн тогонд залгаж, ионжуулагч цацрагийг үүсгэх боломжтой юм. Тогонд залгаагүй үед эдгээр аппаратууд нь ажиллахгүй бөгөөд ямар ч хор нөлөөгүй. Иймд хүний эрүүл мэндэд хортой цацраг ялгаруулж тухайн хотхоны оршин суугчдад нөлөөлнө гэж буруу ташаа ойлгож болохгүй. Эмнэлгийн хог хаягдлын асуудлаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандах шаардлагатай