Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

“Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” сэдэвт сургалт үргэлжилж байна

“Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” сэдэвт сургалт үргэлжилж байна

Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран Дэлхийн нийтийн аюул заналыг бууруулах санаачлагын хүрээнд “Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” сэдэвт сургалт энэ сарын 14-нд Рамада зочид буудлын хурлын танхимд эхэлжээ. Сургалт таван өдөр үргэлжлэх бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яам, Баруун хойд Номхон далайн үндэсний лаборатори, Лос Алмосын үндэсний лаборатори, Канберра үйлдвэрээс ирсэн багш нар хичээл зааж дадлага, дасгал ажлуудыг хийлгэх юм байна.
 
Сургалтанд ашиглагдсан эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгоход ашиглагдах орчин үеийн 15 нэр төрлийн 35 цацрагийн хэмжилтийн багажийг дагалдах хэрэгслийн хамт Цөмийн энергийн газарт үнэ төлбөргүй хүлээлгэн өгчээ.
 
Дашрамд дуулгахад цацрагийн үүсгүүр гэдэг нь Цөмийн энергийн тухай хуульд тодорхойлсоноор Цөмийн төхөөрөмжөөс бусад цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа багаж хэрэгсэл хамаардаг. Тодруулбал: Цацраг идэвхт бодис, изотоп бүхий багаж төхөөрөмж, цөмийн хэмжүүрүүд, эмнэлгийн болон хайгуул, судалгаа шинжилгээний рентгэн аппарат төхөөрөмжүүд, рентгений болон нейтроны генератор гэх мэт.