Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Гаалийн хяналтын бүсүүдэд цацрагийн хяналт, хэмжилтүүдийг хийж байна.

 
Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Улаанбаатар хотын Гаалийн газартай хамтран гаалийн хяналтын бүсүүдэд Япон улсаас импортлож байгаа автомашин, сэлбэг хэрэгсэлд 2011 оны 8 дугаар сараас эхлэн цацрагийн хяналт, хэмжилтүүдийг хийж байна. Хяналтанд одоогийн байдлаар нийт 1321 автомашин хамрагдсанаас 8 автомашинд бага хэмжээний цацрагийн бохирдол илэрсэн тул автомашинуудыг түр саатуулаад байна. Эдгээр автомашинуудын цацрагийн бохирдлыг арилгах, цэвэрлэгээ хийх ажлыг ОБЕГ-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.