Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

Цацрагийн үүсгүүрийн аюулгүйн хамгаалалтын талаар семинар, үндэсний сургалтыг улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Цацрагийн үүсгүүрийн аюулгүйн хамгаалалтын талаар семинар, үндэсний сургалтыг улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар, Австралийн шинжлэх ухаан технологийн газартай хамтран Цацрагийн үүсгүүрийн аюулгүйн хамгаалалтын талаар семинар, үндэсний сургалтыг 2011 оны 09 дүгээр сарын 12-наас 15-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
 
Төрийн байгууллагуудын удирдах ажилтан, албан хаагчдад цацрагийн үүсгүүрийн аюулгүйн хамгаалалт, биет хамгаалалтын мэдлэг олгох зорилгоор 09дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Цацрагийн үүсгүүрийн аюулгүйн хамгаалалт”-“The Security Awareness seminar” семинарт Засгийн газрын яам, агентлаг, цацрагийн үүсгүүр хэрэглэгч томоохон 23 байгууллагын удирдах ажилтан нийт 40 хүн оролцов.
 
2011 оны 09 дүгээр сарын 13-наас 15-нд болсон “Цацрагийн үүсгүүрийн биет хамгаалалт, аюулгүйн хамгаалалтын менежемент“-The National Training Course on Physical Protection and Security Management” сэдэвт үндэсний сургалтаар АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар, Баруун хойд Номхон далайн үндэсний лабораториос баталсан хөтөлбөрийн дагуу тус газраас ирсэн багш нар цацрагийн үүсгүүр хэрэглэгч 15 байгууллагын цацрагийн үүсгүүртэй харьцаж ажиллагчид болон цацрагийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтнууд нийт 35 хүнд хичээл зааж дадлага хийлгэлээ. Сургалтаар цацрагийн үүсгүүрийн аюулгүйн хамгаалалт, хяналтын хэрэгцээ, шаардлага, түүнийг хэрхэн сайжруулах, үүсгүүрийн биет хамгаалалтын тогтолцоог бий болгох загварчлал, аргын талаар мэдлэг олгож, цацрагийн үүсгүүрийн биет хамгаалалтын үндсэн зарчим, шаардлагын талаарх ОУАЭА-аас гаргасан удирдамж, зөвлөмжийг танилцууллаа.
 
Хоёр үе шаттай явуулсан эдгээр сургалт нь “Цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт изотоп, цөмийн болон цацраг идэвхт хаягдлын биет хамгаалалтын найдвартай байдлыг хангах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд хяналт тавих үндэсний дэд бүтэц, хяналтын тогтолцоог олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх” төрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яам /департамент/ , Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар, Австралийн шинжлэх ухаан технологийн газартай хамтран дэлхий нийтийн аюулыг бууруулах санаачлага хөтөлбөрийн дор зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн нэг хэсэг юм. Эдгээр сургалт нь цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, биет хамгаалалтыг хангах, үндэсний төвшинд үүсгүүрийн ашиглалтын явцад тавих хяналтын тогтолцоог сайжруулахад чухал ач холбогдолтой.