Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

“Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа.

2011 оны 08 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн газар, Япон Улсын Атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах” сэдэвт семинарыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
 
Семинарын гол зорилго нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчин, захиргааны байгууллагын чадамж, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, Монгол улс болон Япон Улсын холбогдох байгууллагууд хоёр талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд оршиж байв.
 
Тус семинарт Монголын талаас холбогдох 13 байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Японы Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан болон Технологийн яам, Токио хотын их сургууль, Цөмийн материалын хяналтын төв зэрэг 16 байгууллагын 40 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцож, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон цөмийн аюулгүй байдлыг хангахыг уриалах, Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад засгийн газрын байгууллагын тогтолцоо болон гүйцэтгэх үүрэг, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хууль эрх зүйн тогтолцоо, Монгол болон Япон улсад цөмийн материалын хяналт болон бүртгэлийн системийн талаар, Биет хамгаалалт, Цөмийн аюулгүй байдал зэрэг үндсэн сэдвүүдээр нийт 15 илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.
 
ОУАЭА-ийн шинжээч Расел “Өнөөгийн ОУАЭА ийн Хамгаалалтын байдал цаашдын чиг хандлага”, Токио хотын их сургуулийн профессор ноён K. Mураками “Олон улсын норм болон экпорт импортын хяналт, аюулгүй ажиллагааны шаардлагууд” сэдэвт илтгэлүүдээр олон улсад баримталдаг журам, нормын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.