Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм батлагдан гарлаа

Цөмийн энергийн газраас “Цөмийн энергийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6.7, 11.6.12 дугаар заалтуудыг үндэслэн “Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг боловсруулан батлаж, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батласан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ.
 
Шинэ дүрэм батлагдан гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаар тушаалаар 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/120 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах байгууллагуудад цацраг туяа үүсгэгч аппаратууд дээр ажиллах дүрэм”-ийг хүчингүй болгосон бөгөөд “Рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг эрүүл мэндийн байгууллагуудад мөрдүүлж эхлээд байна.
 
Энэхүү дүрэмд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Цөмийн энергийн агентлаг, Төв Америкийн Эрүүл мэндийн байгууллагаас хамтран боловсруулсан “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, ионжуулагч цацрагийн үйлчлэлээс хамгаалах Олон улсын Үндсэн стандарт”-д заасан рентген оношилгооны үеийн өвчтөнд өгөх тунгийн зөвлөх түвшинг мөрдүүлэх, рентген кабинет, ионжуулагч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах, шинжилгээ хийх үеийн цацрагтай ажиллагч, өвчтөн үйлчлүүлэгчийн болон хүн амын цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг сайжруулах үндсэн зарчмыг тогтоож, хүний биед сөргөөр нөлөөлөх ионжуулагч цацрагийн үйлчлэлийн зөвшөөрөгдөх хэм хэмжээ, рентген оношилгооны үед баримтлах практик шаардлагуудыг тусгасан болно.