Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

“Ураны хайгуул, судалгааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

“Ураны хайгуул, судалгааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2011 оны 05 дугаар сарын 20-21- ний өдрүүдэд Цөмийн энергийн газар, Цөмийн технологийг хөгжүүлэх сангаас хамтран зохион байгуулсан “Ураны хайгуул, судалгааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, ураны хайгуул, судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг 13 аж ахуйн нэгжийн 30 гаруй ажилтанг хамрууллаа.
 
Тус сургалтаар цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой Монгол улсын болон олон улсын хууль дүрэм, стандарт, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлүүд, хяналтанд ашигладаг багаж төхөөрөмж, тавигдах шаардлагууд, хяналтаар илэрдэг нийтлэг зөрчлүүд, дэлхийн зах зээл дэх ураны үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээ, цацрагийн ослын шалтгаанууд, урьдчилан сэргийлэх, цацрагийн болон дозиметрийн хэмжигдэхүүн, нэгжүүд, цөмийн цацраг бодистой харилцан үйлчлэх, цацрагийн биологийн үйлчлэл, цацрагийн шарлага, цацраг идэвхт тоосонцорын хор нөлөөг багасгах арга, дотоод болон гадаад шарлага, мэргэжлийн шарлагын цацрагийн хамгаалалт, ажлын байрны цацрагийн хяналт, ураны уурхай орчмын гадаад орчны цацрагийн мониторинг, ураны далд уурхай дахь цацрагийн түвшин, радоны хуримтлал, Уран-цөмийн түлш, цөмийн түлшний цикл, байгалийн цацрагийн дэвсгэр түвшин, радоны хяналт, радон тодорхойлох стандарт аргууд, цөмийн цацрагийн тунгийн хязгаар, гадаргын бохирдлын байж болох хэмжээ, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, ураны геологийн судалгаа, эрэл-хайгуулын ажлын үед тавигдах шаардлагууд зэрэг сэдвүүдээр сургалт явуулж, цацрагийн хамгаалалтын тооцоо хийх, цацрагийн хэмжилт хийх аргачлал болон цацрагийн бохирдлыг илрүүлэх дадлагын ажлууд хийгдэж, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын талаар зохих мэдлэг олгож, гэрчилгээ олгов.