Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Канад, Казахстан улсууд ураны олборлолтоо сэргээнэ

Канад, Казахстан улсууд ураны олборлолтоо сэргээнэ

Канад Улс:

Канад Улсын Камеко компани Cigar Lake ураны уурхайн үйл ажиллагааг 9 дүгээр сарын эхээр, БНФУ-ын Орано группын хөрөнгө оруулалттай Орано Канада компаниас McClean Lake боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын дундаас эхлүүлэхээр тус тус мэдэгдээд байна.

Cigar Lake ураны уурхай, McClean Lake боловсруулах үйлдвэр нь ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 03 дугаар сараас засвар, үйлчилгээ хийхээр сул зогсолт хийсэн юм.

Камеко компани уурхайн засвар үйлчилгээнд 27.5 сая ам.доллар зарцуулаад байгаа бөгөөд шар нунтгийн зах зээлийн үнэ өссөн байгаа өнөө үед нээлттэй зах зээл дээрээс бүтээгдэхүүн худалдан авах нь өөрсдийнх нь олборлож буй үнээс өндөр байгаа аж.

Cigar Lake уурхайн олборлолт эхлүүлэхэд 2 долоо хоног шаардагдах бөгөөд ажиллах хүч, тэдний аюулгүй ажиллагаа, тогтвортой байдлыг хангах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ковид-19 цар тахлын нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсээс хамаарна гэжээ.

Орано группын зүгээс McClean Lake боловсруулах үйлдвэрийн зуны сул зогсолтын хугацааг дуусгаж, үйлдвэрлэлд бэлэн болсон гэжээ. Тус компани ажилчдын эрүүл мэндийн байдлыг хянах, ариутгах, тусгаарлах байгууламжуудыг нэмэгдүүлэх, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журмыг чанд мөрдөж ажиллах ба талбайд ажиллах хүний тоо нэмэгдэхийн хэрээр ковид-19 цар тахлын эрсдэлийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Cigar Lake гүний уурхайн нь Саскачеван мужийн хойд хэсэгт оршдог ба Камеко (50,025%), Орано Канада Инк (37,1%), Idemitsu Canada Resources Ltd (7,875%),TEPCO Resources Inc (5,0%) тус тус эзэмшдэг. Cigar Lake уурхайгаас буталсан хүдрийг газрын гүний технологийн хэсэгт бутлан, тунадасжуулах ба өтгөрүүлсэн зуурмаг хэлбэрээр газрын гадаргад гаргаж, 80 км зайд орших McClean Lake дэх боловсруулах үйлдвэрт хүргэдэг. McClean Lake төсөл нь боловсруулах үйлдвэр болон уурхайг багтаадаг бөгөөд Орано Канада (70.0%), Дэнисон (22.5%), OURD (7.5%) тус тус эзэмшдэг боловч одоогоор боловсруулж буй бүх хүдрийг Cigar Lake уурхайгаас хүлээн авдаг.

Казахстан Улс:

Казахстан Улсын үндэсний атомын компани “Казатомпром”-оос энэ сарын сүүл гэхэд уурхай дээрх ажилчдын тоог хэвийн хэмжээнд хүргэнэ гэжээ. Компанийн зүгээс өнгөрсөн 4-7 дугаар сард талбай дээр байх ажилчдын тоог хамгийн бага хэмжээнд байлгах хариу арга хэмжээ авснаар Казатомпромын уурхайнууд дээр цар тахлын тохиолдол гараагүй гэжээ.  Компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, ээлжийн ажлын үед зай барих болон эрүүл ахуйн шаардлагыг сайтар хангасан төлөвлөгөө гаргасны дагуу 08 дугаар сарын дундаас эхлэн ажилчдын тоог аажмаар нэмэхээр төлөвлөсөн. 2-3 долоо хоногийн хугацаанд уурхайд ажиллах ажилчдын тоо хэвийн хэмжээнд хүрэх бөгөөд бүх ажилчдыг ковид-19 шинжилгээнд хамруулах аж.

2020 оны II улирлын байдлаар тус компани 5,213 тонн уран буюу өмнөх жилийн мөн үеэс 5%-иар, оны эхний хагас жилийн байдлаар 10,434 тонн уран олборлосон нь 3%-иар тус тус буурсан бөгөөд 2020 онд 19,250 тонн уран олборлох төлөвтэй байгаа нь өнгөрсөн онд олборлосон хэмжээнээс 16%-иар бага юм.

Казатомпром компани нь 13 аж ахуйн нэгжийг эзэмшин 26 ураны ордод газрын дор уусган олборлох аргаар олборлолт явуулдаг бөгөөд 2019 оны байдлаар дэлхийн нийт олборлосон ураны 25 хувийг дангаараа бүрдүүлсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

1. https://www.world-nuclear-news.org/Articles/Canadian-uranium-production-set-for-September-rest

2. https://www.world-nuclear-news.org/Articles/Kazatomprom-uranium-miners-to-return-to-work