Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил – 2011” олон улсын семинар

“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил – 2011” олон улсын семинар

Семинар цөмийн эрчим хүч болон цацраг идэвхт ашигт малтмал гэсэн 2 үндсэн чиглэлээр явагдана. Цөмийн эрчим хүч семинарт цөмийн аюулгүй байдал, хамгаалалт, аюулгүй ажиллагаа, цөмийн эрчим хүчний төслийн менежмент, хяналт, хууль эрх зүйн орчин, хөнгөн уст реактор, бага болон дунд чадлын эрчим хүчний реактор, цөмийн эрчим хүчний станцын дэд бүтцийн талаар, харин 2 дугаар чиглэлээр Улсгеохими, газар дор уусган баяжуулах, хувиргах үйлдвэрүүд, цөмийн түлшний үйлдвэрлэл, цөмийн түлшний загвар зэрэг илтгэлүүд тавигдах ба Цөмийн энергийн газраас цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилт, Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, Монгол Улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа төсөл, Монгол Улсын ураны орд, нөөц, цаашид хэрхэн ашиглах талаар 30 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
 
Манай Улс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор ОХУ, БНФУ, БНЭУ, БНЯУ, АНУ, БНХАУ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад ажиллаж байгаа ба 3 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчлах үеэр Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат Солонгос Улсын Атомын эрчим хүчний судалгааны институттэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Монгол Улс Солонгос Улстай хамтран цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулахааражиллаж байна.
 
Энэ семинар нь цөмийн эрчим хүчний станцыг Монгол Улсад барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Солонгос болон Казакстан улсуудтай хамтран ажиллахад чухал ач холбогдолтой болох юм.