Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Цацрагийн хэрэглээ: Урлаг, соёлын бүтээлийн хамгаалалт

Цацрагийн хэрэглээ: Урлаг, соёлын бүтээлийн хамгаалалт

Урлагийн бүтээлийг сэргээх, археологийн эртний олдворыг ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээх, нууцыг нь судлахад цөмийн технологийг ашигладаг. Цөмийн технологийн арга нь урлагийг бүтээлийг гэмтээхгүйгээр судлах боломжийг олгодог. 

Эд зүйлсийн химийн найрлагыг тодорхойлохдоо ихэвчлэн рентген флуоресценцийн шинжилгээний аргыг ашигладаг.

Рентген туяагаар Леонардо Да Винчигийн туурвисан зургуудад шинжилгээ хийхэд зургийн цэнхэр, хөх өнгө, уг өнгийн сүүдрүүдийг гаргасан будаг нь кобальтыг агуулсан болохыг тогтоосон бөгөөд энэ нь зургийг удаан хугацаанд хадгалахад нөлөөлжээ.

Зөөвөрлөх боломжгүй уран зураг, баримал зэргийг зөөврийн рентген төхөөрөмж ашиглан газар дээр нь шинжлэх боломжтой.

  

Мөн ионжуулагч цацрагийг ашиглан эд зүйлс дэх шимэгч хорхой, бактерийг устган, ариутгадаг. Эртний Египетийн Фараон Рамсес II-ийн занданшуулсан шарилыг 1977 онд халдваргүйжүүлэхэд амжилттай ашигласнаас хойш энэхүү аргыг өргөн хэрэглэх болсон. Тухайн бүтээлийн онцлогоос хамаарч цацрагаар шарах тун харилцан адилгүй байдаг ба шимэгч шавьжтай бол бага тунгаар, хөгцтэй бол өндөр тунгаар шарж ариутгадаг.

2010 онд Сибирийн мөнх цэвдэг хайлахад олдсон “Хромо” хочтой 50,000 жилийн настай арслан зааны олдворын вирусыг саармагжуулахад ионжуулагч цацрагийг мөн ашиглажээ.  

    

Олон улсын атомын энергийн агентлаг нь гишүүн орнуудынхаа соёлын өвийг хамгаалах зорилгоор олон лабораториудтай хамтран ажилладаг. Румын улсын иконостаз буюу Христийн шашны бүсээс олдсон 19 дүгээр зууны шашны дүрсүүдтэй модон ханыг шавьжнаас 2015 онд амжилттай цэвэрлэсэн. Мөн ОУАЭА Бразилд дахь Латин Америкийн соёл урлагийн өвийн 20,000 гаруй бүтээлийг сэргээхийн тулд Сао Паоло хот дахь Цөмийн энергийн судалгааны хүрээлэнтэй нягт хамтран ажиллажээ.

  

https://www.efe.com/efe/english/technology/radiation-a-key-technique-for-the-preservation-of-art-and-culture/50000267-3951423