Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Зарлал

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна.

Цөмийн технологийн бодлогын газрын Эрчим хүчний бус цөмийн технологи, инновацийн асуудал хариуцсан мэргэжилтэн

 

Нэг. Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ.

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/

Албан тушаалын
ангилал, зэрэглэл
Дэс түшмэл, ТЗ-5
Боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил
физик /0533/, цөмийн инженерчлэл /078804/, хими /0531/,
биологи /0511/, био-технологи /051202/, цөмийн физик, цөмийн
технологи, цөмийн эрчим хүч, химийн технологи.
Мэргэшил
төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж
төгссөн байх;
Туршлага
Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил
ажилласан байх.

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  1. Уг албан тушаалын сонгон шалгаруулалтыг ”Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3-т заасны дагуу нөхнө.
  2. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцоно.
  • Төрийн албан хаагчийн анкет; /.pdf/
  • Оролцогчийн танилцуулга; /татаж авч бөглөөд .doc файлаар ирүүлэх/
  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт; /.pdf/
  • Эрүүл мэндийн асуумж хуудас; /.pdf/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар; /.pdf/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, /.pdf/
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; /.pdf/
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагын хуудас” хуулбар; /.pdf/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; /.pdf/
  • Хамгийн сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; /.pdf/
  • Сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх талаарх лавлагаа; /.pdf/
  • 4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.jpeg/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. /.pdf/

Тайлбар:

  1. Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавалшаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
  2. Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.
  3. Баримт бичгийн эх хувийг зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
  4. Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ, сахилга шийтгэлийн тодорхойлолтод эрх бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна.
  5. Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
  6. Дээрх бүрдүүлбэрийн дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

  • Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоол /энд дарж үзнэ үү./-оор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.
  • Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд nea0604@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.
  • Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгана.
  • Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газрын 11-р байрны 1
давхарт “Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхим”-д дараах агуулгын хүрээнд зохион
байгуулна. Шалгалтын цагийг жич зарлана. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн
жагсаалтыг энд дарж үзнэ үү.)
  1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
  2. Дүн шинжилгээ хийх чадвар;
  3. Асуудал шийдвэрлэх чадвар;
  4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
  5. Багаар ажиллах чадвар;
  6. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.
Зургаа. Анхаарах зүйл.
  • Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт.
  • Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна
МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ
Сонгон шалгаруулалтын газар: 51-266887, 51-265544, 51-264493