Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Микро болон нано-хуванцарын далайн амьтдад үзүүлэх үр нөлөөний талаарх шинэ судалгаа

Микро болон нано-хуванцарын далайн амьтдад үзүүлэх үр нөлөөний талаарх шинэ судалгаа

Микрохуванцарын хаягдлаар бохирдсон усан дахь өргөст хромийн жараахай (Acanthochromis polyacanthus)-ны график дүрслэл. (Зураг: М. Бессон / ОУАЭА)

Хуванцар хаягдал нь дэлхийн далай тэнгисийн байгаль орчны хамгийн ноцтой сорилтуудын нэг болоод байна. Энэхүү бохирдол нь далайн амьд организм, тэдгээрийн амьдрах орчин, экосистемд төдийгүй хүмүүс, ялангуяа далайгаас хамааралтай хүмүүсийн эрүүл мэнд, амьдралд нөлөөлж байна. Ялангуяа хуванцарын бичил хэсгүүд маш аюултай бөгөөд  далайн амьтдын биед амархан орж, организмын эд эрхтэн, бие махбодид орж, улмаар хүнсний гинжин бохирдлын сүлжээг үүсгэдэг.

Эдгээр хуванцарууд нь химийн болон төрөл бүрийн бодисоор бохирдсан байдаг тул түүнээс гарах үр дагаврыг тооцоолоход бэрхшээлтэй байдаг.

Саяхан ОУАЭА-ийн эрдэмтдийн багаар ахлуулсан ажлын баг микро ба нано-хуванцар болон хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг давирхайн үрэл нь загасанд хэрхэн нөлөөл үзүүлж байгаа талаар тойм судалгааг нийтэлжээ

2020 оны 03 дугаар сард Environmental Science and Technology сэтгүүлд нийтлүүлсэн тойм судалгааны үнэлгээнд хуванцар бичил хэсгүүд нь загасны биологийн үйл ажиллагаа тухайлбал; тэдний зан байдал, мэдрэлийн үйл ажиллагаа, түүнчлэн, тэдгээрийн бодисын солилцоонд болон гэдэсний нэвчилт, микробиомын олон янз байдалд нөлөөлж байсныг тогтоожээ.

ОУАЭА-ийн Радиоэкологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, судалгааны ажлын удирдагчдын нэг Марк Метиан хэлэхдээ "Нарийвчилсан үнэлгээ нь эдгээр бичил хэсгүүд организмд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох, мөн байгаль орчны менежмент, үр нөлөөг бууруулах стратеги боловсруулахад чухал ач холбогдолтой юм" гэжээ.

Эдгээр стратегиуд, тухайлбал үүрэн холбооны системийг экосистемийн түвшинд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан үнэлэх, эсвэл байгаль орчинд илүү ээлтэй, задрах хуванцар материал шинээр үйлдвэрлэх зэрэгт цөмийн болон изотопийн аргыг ашиглахад ОУАЭА-аас дэмжлэг үзүүлж болно. Энэхүү  стратегийг тодорхойлох нь дараагийн алхам болох юм.

Хэдийгээр Монгол Улс нь далай тэнгисгүй ч сүүлийн үед хүнс тэжээлдээ далайн бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэдэг болсон. Тиймээс орчин үеийн тусгамдаж буй асуудлын нэг болсон хүнсний бүтээгдэхүүн болон хүрээлэн байгаа орчны асуудлыг хөндсөн энэхүү нийтлэлийн дэлгэрэнгүйг дараах холбоосоос авч сонирхоно уу.

https://www.iaea.org/newscenter/news/new-research-on-the-possible-effects-of-micro-and-nano-plastics-on-marine-animals?fbclid=IwAR3LsD8izagAIcMUfffJB3DVOGZxF4m8vArwcxPvQR38-d-3zFgQ5RAAzcY